5 Чамд одоо эдгээр нь ирэхэд Чи тэвчээргүй байна. Чамд эдгээр нь хүрэхэд Чи хиртхийжээ.
5 Харин одоо тэр нь чамд ирэхэд, чи тэвчээргүй байна. Энэ нь чамд хүрэхэд чи зориг мохжээ.
Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв.
Өрөвдөөч намайг, өрөвдөөч, найзууд та нар минь! Учир нь Бурханы мутар намайг цохив.
Та одоо мутраа сунган, түүний яс маханд хүрэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв.
Ганхагсдыг зогсоход нь Сөхрөгсдийг хүчирхэг болоход нь Чиний үг тусалсан билээ.
Анд нөхрөө үл энэрэгч нь Төгс Хүчит Нэгэнээс эмээхийг умартдаг.
ЭЗЭН, Тан уруу би хашхирч, Эзэнд би гуйлтыг өргөсөн.
Зовлон шаналангийн цагт сул байх аваас Хүч тэнхээ чинь сул аж.
Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй.
Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.
Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн Түүнийг санагтун.
Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ. “Эзэний сахилгажууллыг бүү хөнгөн үз, хүү минь, Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.