Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 4:3 - Ариун Библи 2013

3 Харагтун, олон хүнийг сургамжлан Сульдсан гарыг тэнхрүүлсэн нь чи билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Чи олон хүнийг сургамжилсан бөгөөд чи сул дорой гарыг тэнхрүүлснээ харагтун.

Onani mutuwo Koperani




Иов 4:3
21 Mawu Ofanana  

Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв.


ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажилд тэдний гарыг хүчирхэгжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.


Амаараа би та нарыг хүчирхэгжүүлж, уруулынхаа тайвшрууллаар зовлонг чинь нимгэлэх байсан.


Чих бүр намайг сонсоод ерөөн ярьдаг байсан Нүд бүр намайг хараад магтан гэрчилдэг байсан.


Хараагүй нэгэнд нь нүд Хазгар доголонд нь хөл


Үгээгүйчүүлд эцэг нь болж байв, би. Харийн хүний төлөө хэргийг нь нягталдаг байлаа.


Тэр үед намайг сонсоод тэд хүлээцгээдэг байлаа Тус зөвлөгөөг минь чимээгүй авдаг байлаа.


Ганхагсдыг зогсоход нь Сөхрөгсдийг хүчирхэг болоход нь Чиний үг тусалсан билээ.


Зөвтийн уруул олныг тэжээх. Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох.


Мэргэн хүний уруул Мэдлэг дэлгэрүүлдэг бол Мулгуучуудын зүрх тийм бус.


Зүрх мэргэн аваас ухаарагч хэмээн дуудагдана Үг амтат бол ятгалга хүчтэй болно.


Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн!


Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд Чихийг минь Тэр нээнэ.


Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан.


Тэр өдөр Иерусалимд хандан “Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул.


Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд


Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.


Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.


Харин чи Иошуад тушааж, түүнд тууштай урам зориг, хүч чадал өг! Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлэн хуваарилна” гэсэн юм.


Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.


Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa