9 Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэх үү? Эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
9 Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэж, эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж чадах уу? Тэр нь араас чинь дагаад хөндий газрыг хагалах уу?
Тэрээр бэлчээр хайн уулсыг шинждэг. Ногоон ургамал бүрийг эрдэг.
Намайг арслангийн амнаас авраач. Зэрлэг үхрийн эврээс аварч, Надад хариу өгөөч.
Ливаныг тугал шиг, Сирионыг зэрлэг үхрийн тугал шиг Тэрээр оодгонуулдаг билээ.
Харин Та эврийг минь Зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн. Та над дээр шинэхэн тос цутгасан.
Үхэр эзнээ, илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг атал Израиль харин таньдаггүй, улс олон минь ухаардаггүй.
Бас зэрлэг үхэр тэдэнтэй, Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, Газар нь цусаар нэвчиж, Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.
Бурхан тэднийг Египетээс гарган авчирчээ. Тэдний хувьд Тэрээр зэрлэг үхрийн эвэр мэт юм.
Түүний сүр хүч нь ууган тугал шиг, Түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд Түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.