5 Хэн хуланг сул чөлөөтэй явуулдаг вэ? Хэн хулангийн чөдрийг тайлдаг вэ?
5 Хэн хуланг эрх чөлөөтэйгөөр илгээдэг вэ? Хэн хурдан хулангийн чөдрийг тайлсан бэ?
Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт байх болно. Түүний гар хүн бүхний эсрэг Хүн бүхний гар түүний эсрэг байх бөгөөд Хамаг ах дүүсийнхээ эсрэг талд тэр амьдрах болно гэв.
Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг яс сайтай илжиг юм.
Харин зэрлэг илжигний дудран хүн шиг болвол л Мунхаг хүн ухаан олох нь магад.
Үзэгтүн, зэрлэг илжиг цөлд идэш эрэхийн адил Үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.
Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж чадах уу? Тэр нь араас чинь дагаад хөндий газрыг хагалах уу?
Үр төл нь эрүүл чийрэг өсөж, хээр талд торнидог. Тэгээд оддог бөгөөд буцаж ирдэггүй.
Өвс ногоотой байж хулан орилох уу? Өл тэжээлтэй байтлаа үхэр мөөрөх үү?
Хээрийн араатан амьтан бүрийг ундаалж, Хулангуудын цангааг ч тайлдаг.
Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.
Нүцгэн толгод дээр зогсож буй хулан Цөөвөр чоно мэт аахилна. Өвс ургаагүй тул нүдний нь гал бөхнө.
Эзгүй цөлд дасаж, орооны үедээ салхи үнэрлэн давхих зэрлэг эм илжиг мэт юм. Хэн түүний хүслийг тогтоон барих вэ? Өөрсдийгөө цуцаан түүнийг хайгч үгүй агаад Сард нь түүнийг тэд хялбар олох бус уу.
Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон.
Учир нь тэд орь ганц хулан мэт Ассири уруу явжээ. Ефраим амрагуудыг хөлсөлжээ.