8 Эсвэл хэвлийгээс оргилж гарахад нь Хэн далайг хаалга хатавчаар хязгаарласан бэ?
8 Эсвэл хэвлийгээс оргилон гарахад нь хэн далайг хаалгаар хязгаарласан бэ?
Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов.
Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ.
Салхины жин, усны хэмжээ,
Мөн түүнд хил таслан өгч, хаалга хөндлүүдийг нь тавьж,
Тэгэхэд Би үүлийг түүний хувцас, түнэр харанхуйг түүний өлгий болгож
Хувцсаар халхлахын адил Та түүнийг оёоргүй гүнээр бүрхсэн. Их ус уулсын дээгүүр байжээ.
ЭЗЭНий үйлсийг хийгээд Гүнд буй гайхамшгуудыг нь харж байна.
Тэрээр далайн усыг овоо адил Хамтад нь цуглуулнам. Гүний усыг агуулахад хуримтлуулнам.
Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв? Хэн салхийг алгандаа атгаж байв? Хэн усыг дээлэндээ боож чадав? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү?
Тушаалыг нь ус зөрчихгүйн тулд Тэнгист зарлигаа тогтоож байхад, Газрын суурийг тавихад Би тэнд байсан юм.
Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?
Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.