35 Алсаас ирээд “Бид энд байна” гэж чамд илтгэхээр аянга гялбааг чи илгээж чадах уу?
35 “Бид энд байна” хэмээн чамд илтгээд явахаар чи аянга гялбааг урагш илгээж чадах уу?
Елиа өнөөх тавьтын даргад хандан —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж түүнийг бас тавьтыг нь ч шатааж орхив.
Харагтун тэнгэрээс гал бууж түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв.
Тэрээр мутраараа аянгыг атгаад Хаана ниргэхийг түүнд тушаадаг.
Тэрээр бүхий л тэнгэрийн дор үүнийгээ удирдаж, Дэлхийн зах хязгаар уруу аянга гялбаа тархдаг.
Мосе түүнд —Би хотоос гармагцаа ЭЗЭНд гараа сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.
Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд
Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Хайгаагүйд нь Би олдов. Нэрийг минь дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлджээ.
ЭЗЭНээс гал гарч ирэн тэднийг залгиж, тэд ЭЗЭНий өмнө үхэцгээв.
Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав.
ЭЗЭНээс гал гарч ирэн, утлага өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.
Саул —Ахитубын хөвгүүн ээ, одоо сонсогтун гэсэнд тэр —Эзэн минь, би энд байна гэв.