19 Гэрлийн оршихуйд хүрэх зам аль вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
19 Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.
Газар дэлхийн хэмжээ өргөнийг чи ойлгосон уу? Хэрэв энэ бүгдийг мэддэг бол чи хэлээч.
Чи түүнийг нутаг хязгаарт нь аваачиж чадах уу? Чи гэрт нь хүрэх замыг ялгах уу?
Та харанхуйг томилсонд Тэр нь шөнө болж, Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон бөгөөд Үгсэд нь тэд тэрсэлсэнгүй.
Усан хар үүлсийг Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов.
Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.
Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.
Огторгуйд гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож, Газарт чинь харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Бодол санаагаа хүнд тунхагладаг, Үүрийн туяаг харанхуй болгож, Дэлхийн өндөрлөгүүдээр алхлах Нэгэн болох Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан юм.
Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв.
Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.
Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.
Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай.