7 Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь Бүх хүнд ажилаа таниулахын тулд болой.
7 Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь Өөрийн ажлыг бүх хүнд таниулахын тулд болой.
Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд Мөнөөх нь дахин босгогдохгүй. Тэрээр хүнийг хорьдог бөгөөд Суллагдах арга байдаггүй юм.
Түүний ажлыг чи өргөх учиртайгаа сана. Тэрний тухай хүмүүс дуулсан билээ.
Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалснаар Тэдний гар амжилт олж эс чадна.
Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд Тэрээр оддыг лацаддаг.
Энэ Таны мутар гэдгийг Тэдэнд мэдүүлээч. ЭЗЭН Та үүнийг үйлдсэн билээ.
ЭЗЭНий үйлс агуу. Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг.
Ирж, Бурханы үйлсийг, Дэлхийг хэрхэн эзгүйрүүлснийг нь харагтун.
Тэгээд бүх хүн эмээж, Бурханы ажлыг тунхаглан Үйлдсэнийг нь тунгаан бодох болно.
Учир нь ЭЗЭН Та үйлсээрээ Намайг баярлуулсан бөгөөд Би Таны гарын бүтээлүүдийг Баясгалантайгаар дуулна.
Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хүн шамдан эрж хайгаад ч үл ухах аж. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэллээ ч тэр ч нээж үл чадна.
ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.
Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Мутрынх нь ажлыг ч тунгааж эс бодно.