Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 37:5 - Ариун Библи 2013

5 Бурхан дуу хоолойгоороо гайхамшигтайгаар аянга буулгадаг Бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлддэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэн Өөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.

Onani mutuwo Koperani




Иов 37:5
18 Mawu Ofanana  

Бурханы гүн гүнзгийг чи олж чадах уу, Төгс Хүчит Нэгэний хязгаарыг чи олж чадах уу?


Харагтун, Түүний замуудын өчүүхэн нь энэ юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ! Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.


Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй. Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.


Иов оо, үүнийг сонс. Ирж зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.


Өтгөн үүлсийн агаарт хөвөхийг, мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэдэх үү?


Түүний дуу хоолойн аянгыг, амнаас нь гарах нижигнээнийг сонсон сонсогтун.


Араас нь дуу хүнгэнэдэг. Тэр сүр жавхлант дуу хоолойгоор аянга буулгаж, Дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа хорьдоггүй.


Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу? Чи Түүнтэй адил дуугаар нүргэлэн дуугарч чадах уу?


Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон Тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг.


Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээд Тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.


Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ.


ЭЗЭНий дуу хоолой Усан дээгүүр байх ажгуу. Алдрын Бурхан нүргэлмүй. Их усан дээгүүрх ЭЗЭН буюу.


Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ.


Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй.


Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?


Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa