18 Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
Өмнө зүгээс газар дэлхийг тавирахад Өмсгөл чинь халууддаг бус уу?
Хувцас адил Та Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг мэт татдаг.
ЭЗЭНийг магтагтун! Бурханыг ариун газарт нь магтагтун! Түүнийг хүчирхэг огторгуйд нь магтагтун!
Дараа нь тэр, хүрэл суурьтай угаалгын хүрэл савыг уулзалтын майхны үүдэнд үйлчилдэг үйлчлэгч эмэгтэйчүүдийн толиор хийлээ.
Тэнгэрийг бүтээж, Оёоргүй гүний гадаргуу дээр тойрог хязгаарыг сийлж байхад Би тэнд байсан.
Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?
Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг, Тэнгэрийг хөшиг мэт татаж, Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр билээ.
Чиний Аврагч, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бүхнийг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, Дэлхийг ганцаараа дэлгэсэн.
Дэлхийг Би хийж, Дээр нь хүнийг бүтээв. Мутраараа тэнгэрийг дэлгээд, Би түг түмдэд тушаав,
Хүч чадлаараа дэлхийг бий болгож, Мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Тэр билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.
Нэгэн зөн. Израилийн талаарх ЭЗЭНий үг. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.