16 Өтгөн үүлсийн агаарт хөвөхийг, мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэдэх үү?
16 Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болон мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?
Ус чийгийг зузаан үүлс дотроо Тэрээр цуглуулдаг боловч усан доор үүлс задарч унадаггүй.
Үүлсийн тархахыг хийгээд Түүний асрын нижигнэх дууг Үнэндээ хэн ойлгож чадах вэ?
Үнэхээр миний үгс худал биш юм. Мэдлэгээр төгс нэгэн өмнө чинь байна шүү дээ.
Иов оо, үүнийг сонс. Ирж зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
Бурхан тэдгээрийг хэрхэн томилж, Үүлсээ хэрхэн гялбуулдгийг та мэдэх үү?
Өмнө зүгээс газар дэлхийг тавирахад Өмсгөл чинь халууддаг бус уу?
Бурхан дуу хоолойгоороо гайхамшигтайгаар аянга буулгадаг Бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлддэг.
Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон Тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг.
Аяа ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та Тэр бүхнийг бүтээжээ. Дэлхий баялгаар тань дүүрэн юм.
Эзэн маань аугаа, ихэд хүчтэй бөгөөд Оюун ухаан нь хязгааргүй.
Тэдгээрийг хүүхдүүдээс нь бид нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаалыг, Түүний хүч чадал Үйлдсэн гайхамшигт ажлуудыг нь тунхаглан ярина.
Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг, Тэнгэрийг хөшиг мэт татаж, Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр билээ.