14 Иов оо, үүнийг сонс. Ирж зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
14 Иов оо, үүнийг сонс. Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
Түүний ажлыг чи өргөх учиртайгаа сана. Тэрний тухай хүмүүс дуулсан билээ.
Саваадахын тулд, эсвэл газартаа зориулаад, эсвэл хайр энэрлийн төлөө Тэр үүнийг учруулдаг.
Бурхан тэдгээрийг хэрхэн томилж, Үүлсээ хэрхэн гялбуулдгийг та мэдэх үү?
Өтгөн үүлсийн агаарт хөвөхийг, мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэдэх үү?
Бурхан дуу хоолойгоороо гайхамшигтайгаар аянга буулгадаг Бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлддэг.
Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон Тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг.
ЭЗЭНий үйлс агуу. Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг.
Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө.
Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.
Бурханы бүтээлийг эргэцүүлэгтүн. Түүний муруйлгасныг хэн шулуун болгож чадах билээ?
Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.”