Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 36:7 - Ариун Библи 2013

7 Тэрээр зөвт нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин тэднийг сэнтий дэх хаадтай үүрд залдаг бөгөөд тэд өргөмжлөгддөг билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин сэнтий дэх хаадтай Тэрээр тэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.

Onani mutuwo Koperani




Иов 36:7
24 Mawu Ofanana  

Эзэн минь! Биднийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилыг оршуулаарай. Таныг энэ шарилаа аль ч оршуулгын газар тавихад хориглох хүн бидний дунд байхгүй гэцгээв.


Чи миний өргөөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Иудей хүн Мордехаи нь Ахашверош хааны удаах хүн байсан агаад иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйгөөс гадна ах дүүсийнхээ тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлсэн, бүх л үндэс угсааныхаа амар тайвны төлөө дуугардаг хүн байлаа.


Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.


Тэд чамайг дорд болгоход Чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.


Замуудыг минь Та хардаггүй гэж үү? Алхам бүрийг минь Та тоолоогүй гэж үү?


Санатугай, гэмгүй атлаа мөхсөн хэн байна? Зөв шударга атлаа сөнөсөн нь хаана байна?


ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв.


Дорой хүмүүсийг Тэр өндөрт тавьж, Гашуудагсдыг аюулгүй байдалд өргөх ажээ.


Цэргийн олноор ялах хаан гэж үгүй. Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй.


Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Хайр энэрэлд нь найдагчдыг хардаг нь


ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.


ЭЗЭНий нүүр царай ёр мууг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний дурсамжийг ч Дэлхийгээс арилгахын тулд буюу.


Та намайг үнэнч байдлын минь дунд түшиж, Намайг мөнхөд өмнөө байлгадаг


Би түүнийг хатуу газарт гадас шиг шаана. Эцгийнхээ гэрт тэр алдрын сэнтий болно.


Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.


Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг ёрын муугаас хамгаалан хүчтэй болгоно.


Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ.


Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa