Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 36:11 - Ариун Библи 2013

11 Хэрэв тэд сонсоод үйлчилбэл тэд өдөр хоногуудаа амжилт цэцэглэлд, он жилүүдээ дэвшил дунд өнгөрөөх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Хэрэв тэд сонсоод үйлчилбэл тэд өөрсдийн өдрүүдээ амжилт цэцэглэлд, жилүүдээ таашаал дунд өнгөрөөх болно.

Onani mutuwo Koperani




Иов 36:11
21 Mawu Ofanana  

Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.


Тэд бяцхан үрсээ сүрэг мэт гадагш гаргана, Тэдний үр хүүхдүүд нь үсрэн цовхчино.


Тэд өдрүүдээ элбэг дэлбэг өнгөрүүлээд Амар тайвнаар Үхэгсдийн орон уруу оддог.


Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун. Тэгвэл чамд сайн нь ирэх болно.


Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн урууэргэвэл, Чи дахин сэргэнэ, Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад,


ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв.


Шударга бусыг эс үйлдэнэ. Түүний замаар явна.


Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог.


Өөрт минь Та амийн замыг таниулна Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн Таны баруун мутарт Баяр жаргал үүрд байдаг.


Аюулгүй байх болно, харин намайг сонсогч нь Айдас хүйдэсгүйгээр аж төрөх болно.”


Уриалгахнаар та нар дагах аваас Уул газрын сайныг иднэ.


Тиймээс одоо үйлс замаа засаж, Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дага. ЭЗЭН, та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчилнө.


Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь «Дуу хоолойг минь дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар хүмүүс минь болно. Миний та нарт тушаасан бүх замаар алх, тэгвэл та нарт л сайн байх болно» гэсэн.


Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж,


Энэ бүх зүйл чамд тулгарч, зовж шаналах хожмын өдрүүдэд чи өөрийн Бурхан ЭЗЭНдээ эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно.


Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай.


Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.


Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, эрх дураараа байв. Нядалгааны өдөрт та нар зүрхээ борджээ.


Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг амьдарсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa