13 Дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн бэ? Даяар ертөнцийг хэн тогтоосон бэ?
13 Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ? Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?
Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ.
Хэн Түүнд замыг нь тогтоон өгч, Хэн Түүнд “Та буруу үйлдэж байна?” гэж хэлж чадах юм бэ?
Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм.
Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.