6 Үзэгтүн, Бурханд би чамтай адил билээ Бас л адилхан шаврын өөдөснөөс бүтээгдсэн билээ.
6 Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг. Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.
Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.
Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.
Иаков, Рахелд уурлан —Чамд умайн үрийг эс зөвшөөрсөн Бурханыг би орлох хэрэг үү? гэсэнд
Намайг шавар мэт бүтээснээ одоо Та санаач. Намайг буцаагаад Та шороо болгох гэж үү?
Сануулгууд чинь үнсэн төдий ёгт үгс Хамгаалалтууд чинь шавран хамгаалалтууд ажээ.
Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцахсан. Бурхантай өөрийн хэргийг би хэлэлцэхсэн.
Элбэг хангалуундаа ч тэрээр давчдах болно. Зовлонт хүн бүрийн гар түүний дээр бууна.
Өөрийг минь сонсдог нэг ч гэсэн хүн байгаасай! Үзэгтүн, гарын тэмдгээрээ үүнийг би баталж байна. Төгс Хүчит Нэгэн надад хариулаг! Намайг буруутгагчийн шүүсэн баримт байсан ч болоосой,
Шавар сууцанд амьдардаг, Суурь үндэс нь шороо тоосонд байдаг, Хивэн эрвээхэй адил бяцлагддаг хүмүүст Тэр яаж найдах юм!
Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр амыг чинь орлоно. Чи түүнд Бурхан шиг байна.
Хүчний давамгайлал нь биднийх биш, харин Бурханых гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнэсийг шавар савнуудад тээдэг.
Учир нь газар дахь гэр болох майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.
Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.