4 Намайг Бурханы Сүнс бүтээсэн бөгөөд Надад амийг Төгс Хүчит Нэгэний амьсгал өгдөг билээ.
4 Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөд Төгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ.
Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.
Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ. Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.
Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд Бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.
Миний дотор амь хийгээд хамарт минь Бурханы амьсгаа байсаар байх хугацаанд
Тэгтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлгуулдаг аж.
Таныг Сүнсээ илгээхэд тэд бүтээгддэг. Та газрын төрхийг ч шинэчилдэг.
ЭЗЭНий үгээр тэнгэрс, Амных нь амьсгалаар тэдгээрийн Түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ.
Тэнгэрийг бүтээж татаад, Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, Түүн дээрх хүмүүст амьсгалыг, Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.
Тийнхүү “Анхны хүн Адам амьд биет болжээ” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов.