8 Тэгтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлгуулдаг аж.
8 Гэтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.
Фараон зарц нартаа —Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу? гээд,
Фараон, Иосефт —Бурхан энэ бүх зүйлийг чамд л таниулсан учир чам шиг хэрсүү, мэргэн ухаантай хүн алга.
харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм.
Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.
Бурхан Соломонд мэргэн ухаан, үлэмж их хэрсүү чанар ба гүнзгий зүрхний ухаарлыг далайн эргийн элс мэт арвин ихээр өгчээ.
Миний зарц нар Ливанаас тэнгис уруу буулган авчирч, би тэдгээрийг сал болгон таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн тэнд салаа задлах ба та татаж авагтун. Харин та миний гэрийнхэнд талх хүнс нийлүүлэн өгч, миний хүслийг биелүүлнэ үү гэсэн хариу ирүүлэв.
Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөд Зөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.
Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөд Төөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.
Миний дотор амь хийгээд хамарт минь Бурханы амьсгаа байсаар байх хугацаанд
Хүний чихийг тэгэхэд л Тэр нээж, Хатуу анхааруулж айлгадаг нь
Намайг Бурханы Сүнс бүтээсэн бөгөөд Надад амийг Төгс Хүчит Нэгэний амьсгал өгдөг билээ.
Газрын амьтдаас ч илүүгээр биднийг сургадаг, Тэнгэрийн шувуудаас ч илүү биднийг Тэр мэргэн болгодог” гэдэг хүн нэг ч байдаггүй.
Дотоод эрхтэнд хэн мэргэн ухааныг оруулсан бэ? Оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ?
Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг
Хүний сүнс ЭЗЭНий дэнлүү Хамаг дотрыг нь нягталюу.
Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.
Учир нь Бурхан нь түүнд Журмаар нь заан сургадаг.
Бурхан энэ дөрвөн залууд эрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюуны чадвар, мэргэн ухааныг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл, зүүдийг ойлгодог байлаа.
Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг Тэрээр хаадыг босгодог бас унагадаг Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, Хэрсүүд мэдлэгийг өгдөг.
Нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр өгсөн бөгөөд
Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай.
Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.