21 Хэнд ч би тал тохой татахгүй, бялдуучлахгүй.
21 Би хэнд ч долигонохгүй, хүнд ч бялдуучлахгүй.
Тэгээд шивэгчин тань “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурханы тэнгэрэлч мэт, сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.
Энэ хэргийн өнгө төрхийг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэрэлчийн ухаан мэт онцгой ухаантай бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.
Хэрэв та нар нууцаар тал засдаг бол Тэр та нарыг гарцаагүй зэмлэнэ.
Та нар Түүнд тал засах уу? Та нар Бурханы төлөө хэрэг хэлэлцэх үү?
Тайтгарахын тулд би ярих ёстой Уруулаа нээж, би хариу хэлье.
Хэрхэн бялдуучлахыг би хэзээнээс мэдэхгүй ээ. Эс бөгөөс Бүтээгч минь намайг үтэр түргэн зайлуулах байсан.
Зүрхний минь шулуун шударгыг үгс минь тунхаглаж, Чин үнэнээр ярихыг уруул минь мэддэг.
Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.
Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Буруутад нүүр тал засна вэ? Села
Эдгээр нь ч мэргэдийн үгс юм. Шүүхдээ тал засах нь сайн зүйл бус.
Хүнийг зэмлэгч нь эцэстээ Хэлээрээ зусардагчаас илүү их нигүүлслийг хүртэнэ.
Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү.
“Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө үл хүндлэгдсэн, басамжлагдсан болгоно.
Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.
Та нар шүүхдээ хүнийг харж болохгүй. Доодсыг дээдсийн нэгэн адил сонс. Шүүх бол Бурханых учир та нар хүнээс бүү ай! Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэв.
Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.