Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 31:9 - Ариун Библи 2013

9 Хэрэв зүрх минь өөр эмэгтэйд уруу татагдаж, Хөршийнхөө үүдэнд би отон хүлээсэн бол

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Хэрэв миний зүрх эмэгтэйгээр уруу татагдаж, эсвэл би хөршийнхөө хаалганы үүдэнд отож байсан бол,

Onani mutuwo Koperani




Иов 31:9
16 Mawu Ofanana  

Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бүрэн зориулагдсангүй.


Израилийн хаан Соломон эдгээр зүйлээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.


Нүдтэйгээ би гэрээ хийсэн билээ. Тэгээд яаж би онгон охиныг хүсэмжлэн харж чадах билээ?


Садар самуун эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНийг хилэгнүүлэгч тийш унана.


Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олзлогд.


Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадна гэж үү?


Зөндөө олон ятгалгаараа өнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.


Үхлээс ч илүү гашууныг би олж харав. Юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь тэр эмд олзлогдох аж.


Тэд бордсон азарга шиг бүдүүрч Бүгд л хөршийнхөө эхнэрийн хойноос үүрсэв.


Зуурсан гурил нухагдаад исэх хүртэл Галаа эс хөдөлгөх талхчны халаасан зуух шиг Тэд бүгд садарлагчид юм.


Өөр хүний эхнэртэй завхайрсан хүн мөн хөршийнхөө эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулаг.


Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, газар, зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр” гэсэн билээ.


Филистийн ноёд тэр эмэгтэйд ирж, түүнд —Самсоныг ятгаж эргүүлэн, түүний агуу хүч чадал юунд байгааг болон юугаар бид түүнийг дийлж, хүлж болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бид хүн нэгбүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa