5 Хуурмагтай би хамт алхсан бол Хөл минь заль мэх уруу яарч байсан бол
5 Хэрвээ би хуурмагаар алхаж, миний хөл заль мэхийн араас яарч байсан бол,
Тэр өөрийгөө хуурч, Хуурмаг хоосонд бүү итгэг. Хуурмаг хоосон нь түүний шагнал болно.
Тэд бие биендээ худал хэлж Тэд зусардагч уруулаараа Хоёр санаа гарган ярьдаг.
Хуурмаг хүмүүстэй би суудаггүй. Дүр эсгэгч нартай хамт ч би явахгүй.
Хүний хөвгүүд ээ, Хэдий болтол нэр хүнд минь Ичгүүр болох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села
Газраа тариалагч цадах талхтай. Утгагүй хоосныг мөшгөгч ухаан хомстой.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?
Түүнчлэн Эзэн БУРХАН ингэж айлдав. —Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Салхи шиг дэвэлзүүр хүн «Би та нарт дарс мөн сархадны тухай ярина» гэж худал ярихад л Тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болчихдог.
Бурхдын Бурхан ЭЗЭН, Бурхдын Бурхан ЭЗЭН! Та мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юмуу ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.