Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 31:34 - Ариун Библи 2013

34 Би олон түмнээс сүрдэж, өрх гэрүүдийн жигшил намайг айлгасанд би дуугаа хураан үүдээр гарахгүй байсан удаа бий юу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

34 Учир нь би олон түмнээс эмээж, өрх гэрүүдийн жигшил намайг айлгасан бөгөөд би дуугаа хураан, хаалганаас гадагш гарахгүй байсан уу?

Onani mutuwo Koperani




Иов 31:34
20 Mawu Ofanana  

Ёрын муу үйлдэлд олныг бүү дагалд. Шүүхэд гэрчлэхдээ олонхыг дагалдан шударга ёсыг бүү гажуудуул,


Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.


Ёр мууд хоёр гар нь бэлэн агаад чадмаг Хахууль нь жононгийн шаардлага, шүүгчийн шийдвэр. Сэтгэлийн хомхойрол нь эрхтэн дархтны шийдвэр Үүгээрээ бүгд сүлжилдэн хэлхэлджээ.


Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад —Би халдеичуудад урвасан иудейчүүдээс айж байна. Тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.


Тиймээс Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан —Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭН амьд! Би чамайг үнэхээр алахгүй, амийг чинь хайгч энэ хүмүүсийн гарт өгөхгүй гэж хэлэв.


Хүнээс айх айдас занга тавих, Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.


Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.


Гэвч газар дэлхий чадалтай хүнд харьяалагддаг бөгөөд алдар хүндтэй хүн энд оршин суудаг.


Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүдэд өөр газраас тусламж, аврал ирж, харин чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?


Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн уруу сунгавал л тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц, хааны аймгуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна.


Иехоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав.


Тэгээд би өөрөө үүнийг сайтар бодоод, сурвалжтанууд ба түшмэдэд —Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! хэмээн зэмлэж, тэдний эсрэг их цугларлыг би зарлав.


Мосе тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүн бүр илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, хүн бүр найз нөхдөө, хүн бүр хөршөө ал!” гэж хэлэв.


Тэд хэрэм дээр байсан Иерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлж, хотыг авахыг санаархан тэдэн уруу үүнийгээ иуда хэлээр чанга дуугаар хашхирав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa