8 Тэнэгүүдийн хүүхдүүд Нэр хүндгүй хүмүүсийн хүүхдүүд, Тэд газар нутгаасаа хэдийнээ зайлуулагджээ.
8 Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.
Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.
Ахазиа Ахабын гэрийн хүргэн байсан тул Ахабын гэрийнхний замаар замнан Ахабын гэрийн адил, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.
Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг буруу мууг үйлдэхэд нь зөвлөгч болж байв.
Бутнуудын дор тэд хашхиран сууж Хогийн өвсөн дунд тэд хамтдаа цугладаг байв.
Өдгөө тэд намайг элэглэл дуу болгожээ Өөрөө би тэдний явган үг болжээ.
—Харагтун, би өчүүхэн юм. Танд би юу хариулж чадах билээ? Тэгэхээр би гараа аман дээрээ тавья.
Түүний нүдэнд олиггүй нь жигшигддэг боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг Тэр өөрөө хохирсон ч Андгайлснаасаа үл няцна.
Харин намайг бүдэрсэнд Тэд баярлан цуглав Миний мэддэггүй байсан довтлогчид Миний эсрэг цуглав. Зогсоо зайгүй намайг гүжирдэв
“Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ?
ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ.
Мэргэн ухаан хэнд байна Түүнд амийн ундарга юм. Мунхаглал, мунхаг хүндээ шийтгэл.
Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, Ундаасагчийг ундаар дутаахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, Жигшүүрт явдлыг үйлдэхээр Зүрх нь ёс бусыг зохиодог.
Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхээр зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг цутгадаг.
Би чиний дээр бузар юмыг хаяж, Чамайг олиггүй болгоно. Чамайг үзвэр мэт тавих болно.
харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.
Охин гарч, эхээсээ —Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь —Баптисч Иоханы толгойг гэжээ.