31 Ингээд ятга минь уй гашуу, Лимбэ минь уйлагсдын дуу хоолой болов.
31 Тиймээс ятга минь гашуудлаар хийгээд лимбэ минь уйлдаг хүмүүсийн дуугаар солигдов.
Би гэрэлгүй бүүдгэр газар очлоо. Энд зогсоод би чуулган дотор хашхирлаа.
Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд Бүжиглэх цаг,
Зүрх минь чичрэн айдас намайг эзлээд Хүсэн тэмүүлсэн бүрэнхий минь Аймшиг болон хувирав.
Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань “Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч
Зүрхний баяр хөөр маань зогсов. Бүжиг маань халаглалаар солигдов.
Хаан ордон уруугаа явж, мацаг барин шөнийг өнгөрүүлж, ямар ч зугаацуулах зүйлийг авчруулсангүй, нойр нь ч хулжжээ.
Тэгээд Би баяр наадмуудыг чинь гаслаан, Бүх дууг чинь гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, Толгой бүрийг халзална. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гаслах үе мэт болгож, Төгсгөл нь гашуун өдөр мэт байна.