30 Арьс минь харлаж, Яс минь халуу төөнөнө.
30 Арьс минь харлаж, яс минь халуу төөнөнө.
Нүхийг “Эцэгээ” Өтийг “Ээж, эгчээ” гэвэл
Тэгээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь тэвчишгүй муухай яр хатгинд бариулав.
Шөнө миний ясыг зовоож Өвчин намайг амраахгүй мэрнэ.
Учир нь өдрүүд минь утаа болон замхарч Яснууд минь ч цуцал мэт төөнөнө.
Зүрх минь дарагдаж Зүлэг ногоо шиг хагдрав. Би талхаа идэхээ ч мартжээ.
Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн Зарлигуудыг тань би мартдаггүй.
Тэрээр өндрөөс гал илгээв Тэр нь ясанд минь оров. Хөлд минь Тэрээр тор хаяв, Намайг гэдрэг нь харуулав. Тэрээр намайг ганцаардуулав Бүхий л өдөр зовуурлуулав.
Арьс махыг минь хатааж, Яснуудыг минь хэмхчив.
Төрх нь өдгөө хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болжээ. Арьс нь ясан дээрээ хорчийн хатаж, мод мэт болжээ.
Ган гачгийн төөнөм халуун зуухны улмаас Бидний арьс харлав.
Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.