23 Үхэлтэй намайг золгуулж, амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.
23 Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.
Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.
Учир нь бид үхнэ, үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгараад, дахин цуглуулах аргагүй устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн нэгнээ Өөрөөсөө хөөн зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.
Таны мутар надад хэлбэр дүрс оруулж, Намайг бүхэлд нь бүтээсэн атлаа Одоо эргээд Та намайг залгих гэж үү?
Түүний өдрүүд тодорхой, Саруудынх нь тоог ч Та мэддэг, Та түүнд давж үл чадах хязгааруудыг тогтоосон.
Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө. Түүний араас бүх хүн дагах агаад, Урд нь бас тоолшгүй олон нь алхалжээ.
Тэнд их багагүй байцгааж, Эзнээсээ боолчууд чөлөөлөгддөг.
Энэ бүгд нэг бус уу. Иймээс би “Тэрээр өөлөх өөгүйг ч, гэм буруутанг ч устгадаг” гэж хэлдэг.
Салхийг захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Буруу нь буруутаа чөлөөлж эс чадна.
Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний дурсамж мартагджээ.
Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг
Харагтун, хорвоогийн хүн бүрийн жам ёсоор би одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч талаар өнгөрөөгүй, нэг ч үг хөсөрдөөгүй, бүх үг биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа.