17 Шөнө миний ясыг зовоож Өвчин намайг амраахгүй мэрнэ.
17 Шөнөөр миний яс хатгагдаж, өвчнүүд минь амраахгүй байна.
Тэгээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь тэвчишгүй муухай яр хатгинд бариулав.
Арьс минь харлаж, Яс минь халуу төөнөнө.
“Хэзээ сэрж босох бол?” гэж Хэвтэхдээ би бодовч Урт шөнийн туршид Үүр цайтал би эргэж хөрвөнө.
Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч Та хариулдаггүй Шөнөөр бас хашхирдаг ч Надад хариу алга.
Өглөө болтол би тэвчивч, Бүх ясыг минь Тэрээр арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.
Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.