11 Төрөхдөө юунд эс үхэв, би Хэвлийнээс гарахдаа юунд үл эндэв, би?
11 Юунд би төрөхдөө үхсэнгүй, хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?
Учир нь эхийн минь хэвлийн амыг тэр өдөр эс хаажээ, Эл нүднээс минь зовлонг үл нуужээ.
Тосох өвдгүүд дээр юунд унав, би Угжих гэж эхийн хөх юунд угтав, намайг!
Задран сарнидаг эмгэн хумс шиг Үгүй болгооч, Нарыг хэзээ ч үзээгүй Зулбадас шиг болгооч.
Төрөхөөсөө би Таныг түшсэн, Та намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн. Үргэлж Таныг магтму, би.
Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийнээ насан өөд бологсдыг би илүүд үзэв.
Гэвч наран доор хийгддэг ёрын үйлийг хэзээ ч хараагүй, огт байгаагүй нэгэн нь дээрх хоёроосоо ч илүү дээр аж.
Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ.
Тэр нарыг хэзээ ч үзээгүй, мэдээ ч үгүй оджээ. Гэвч энэ нь нөгөөхөөс илүү дээр аж.
Иаковын гэр ээ, Израилийн гэрийн үлдэгсэд ээ, Бүгд Намайг сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн Надаар төрсөн
Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм.
Учир гэвээс тэрээр намайг Хэвлийд байхад минь алаагүй юм. Тэгсэнсэн бол эх минь миний булш болж, Том гэдэс нь үүрд үлдэх байсан.
ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч. Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.