1 Үүний дараа Иов ам нээж, төрсөн өдрөө хараав.
1 Үүний дараа Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрийг хараав.
Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв.
Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.
Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд долоон өдөр, долоон шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ.
Та одоо мутраа сунган, түүний яс маханд хүрэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв.
Тэгээд Иов:
—Сөнөг, төрсөн өдөр минь, “Хүү мэндлэв” гэсэн шөнө ч сөнөг!
Амаа юунд утгагүй хоосноор нээнэ вэ, Иов оо. Мэдлэггүйгээр үгсээ олшруулсаар байна, та гэв.
Тэд Сүнснийх нь эсрэг тэрсэлсэн учраас Тэрээр гоомой үгс хэлсэн юм.
Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм.