4 Майхан дээр минь Бурханы андлал оршсон тэр үед Би оргил үедээ байж дээ.
4 Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.
Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа.
Бурханы чуулалд чи суугаа юу? Мэргэн ухааныг чи өөрөөрөө хязгаарласан уу?
Төгс Хүчит Нэгэн нь надтай хамт байсан тэр үед Төрсөн хүүхдүүдээрээ би хүрээлүүлж байлаа
ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ.
Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гаргана.
Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
Бусармаг нэгэн нь ЭЗЭНд жигшил Чигч шударга нэгэнтэй Түүний андлал.
Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан.