Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 29:3 - Ариун Библи 2013

3 Дэнлүү нь толгой дээр минь гийж байхад Тэр гэрлээр нь би түнэр харанхуй дундуур явдаг байж дээ,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж, Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ.

Onani mutuwo Koperani




Иов 29:3
19 Mawu Ofanana  

Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй болж, Харанхуй ч өглөө мэт байх болно.


Түүний майхан дахь гэрэл харанхуйлж, түүн дээрх дэнлүү нь унтардаг юм.


Гэм буруутны дэнлүү унтрах нь хэр олон бэ? Гай зовлон нь тэдний дээр хэр олон унадаг вэ? Бурхан уурандаа зовлон зүдүүрийг хэр олон өгдөг вэ?


Чи ямар нэг хэрэг таслахад тэр нь чиний төлөө бүтэмжтэй байж, зам дээр чинь гэрэл гийх болно.


Нигүүлсэнгүй, өрөвч, зөвт Чигч шударга хүмүүсийн төлөө Харанхуйд гэрэл цацарна.


Дэнлүүг минь Та асаадаг билээ. Миний Бурхан ЭЗЭН Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ.


Танаар би их цэргийг дайрч Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг.


Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ.


ЭЗЭН миний гэрэл хийгээд Аврал минь болой. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН миний амийн хамгаалалт болой. Хэнээс би айх юм?


“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж Олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж Бидэн дээр гэрэлтээч!


Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.


Зөвтийн гэрэл бадарна. Буруутын дэнлүү бөхнө.


Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү Тас харанхуйд бөхөх.


Учир нь ёрын мууд ирээдүй үгүй Ёс бусын дэнлүү бөхнө.


Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн.


Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.


Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.


Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa