12 Тэр үед, гуйн хашхирсан ядуусыг, Туслах хүнгүй өнчдийг Би авардаг байлаа.
12 Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.
Дорой нэгнийг замаас зайлуулдаг. Ядуус бүгд нэг дор нуугдах болсон.
Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
Хүнд цаг тохиосон нэгний төлөө би уйлаагүй гэж үү? Гачигдагсдын араас сэтгэл минь өвдөөгүй гэж үү?
Өнчин нэгэн идээгүй байхад өөрийн хувийг ганцаараа идсэн бол
(залуу наснаасаа би түүнийг эцэг шиг нь өсгөсөн бөгөөд эхийнх нь хэвлийнээс авахуулан тэр эмэгтэйг би удирдсан билээ),
хэрэв гулдан хаалган дээр дэмжлэг буйг хараад өнчин хүний эсрэг би гараа далайсан бол
Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.
Өнчидийн эцэг нь, Бэлэвсний өмгөөлөгч нь Өөрийн ариун газарт агч Бурхан юм.
Тэрээр гачигдагчийг Тусламж гуйн хашхирахад нь, Дарлагдагч ба туслагчгүй нэгнийг ч бас аварна.
Би нүх уруу буугчдын дунд тоологдов. Би хүч чадалгүй хүн адил,
Хоосон ядууг хашхирахад чихээ чи таглаваас Хожим өөрөө орилон дуудавч хариуг эс авна.
Ам хэлгүй, арилж одох хөөрхийсийн төлөө амаа нээ.
Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л сайн байв. Энэ нь Намайг мэдэхийн төлөө гэсэн үг бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг.
Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.