26 бороонд журам, аянга цахилгаанд зам тогтооход
26 бороонд хязгаарыг, аянга цахилгаанд хэмийг тогтооход
Тэр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ. Тэр үүнийг тогтоосон бөгөөд бас үүнийг шалган үзсэн билээ.
Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй. Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.
Учир нь Тэрээр усны дуслуудыг дээш дэгдээдэг бөгөөд Манан будангаас бороог бий болгодог.
Үүлсийн тархахыг хийгээд Түүний асрын нижигнэх дууг Үнэндээ хэн ойлгож чадах вэ?
Тэрээр мутраараа аянгыг атгаад Хаана ниргэхийг түүнд тушаадаг.
Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэж, Тэрээр аянга гялбаатай үүлсээ тархаадаг.
Түүний дуу хоолойн аянгыг, амнаас нь гарах нижигнээнийг сонсон сонсогтун.
Тэрээр бүхий л тэнгэрийн дор үүнийгээ удирдаж, Дэлхийн зах хязгаар уруу аянга гялбаа тархдаг.
Араас нь дуу хүнгэнэдэг. Тэр сүр жавхлант дуу хоолойгоор аянга буулгаж, Дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа хорьдоггүй.
Тэрээр цасанд “Газарт уна” хэмээдэг Шиврээ бороо, хүчит аадарт ч ийн хэлдэг.
Үер усны сувгийг Аянгын цахилгааны мөрийг Хэн татдаг бэ?
Хүмүүсгүй газарт, хүнгүй цөлд бороо оруулахын тулд,
эзгүй хоосон газрыг хангаж, ургамал ногооны соёог ургуулахын тулд Хэн тэгэв?
Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.
Гал, мөндөр, цас, манан, Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,
Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан ЭЗЭН намайг бүтээсэн.
Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.
“Мөн ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог ч бас татсан. Тэгээд Би нэг хот уруу бороо явуулж, Нөгөө хот уруу бороо эс явуулав. Нэг хэсэгт нь бороо орж байхад Бороо ороогүй хэсэг нь хатсан.
Хаврын борооны үед ЭЗЭНээс бороо гуйгтун Аянгат үүлсийг бүтээгч нь ЭЗЭН юм. Тэр хүн бүрд талбайд нь ногоог Тэдэнд шиврээ бороог өгнө.