25 Салхины жин, усны хэмжээ,
25 Салхины хүнд, усны хэмжээ,
Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд Тэд хуурайшдаг. Тэр үүнийг гадагш илгээдэг бөгөөд Газар дэлхий усанд автдаг аж.
Бурхан тэдгээрийг хэрхэн томилж, Үүлсээ хэрхэн гялбуулдгийг та мэдэх үү?
Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв аа? Мэддэг бол Надад хэлээч.
Хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ? Чи мэддэгээс хойш, Хэн дээр нь шугам татсан бэ?
Эсвэл хэвлийгээс оргилж гарахад нь Хэн далайг хаалга хатавчаар хязгаарласан бэ?
Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.
Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?