13 Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.
Оёоргүй гүн нь “Тэр чинь миний дотор байхгүй” мөн далай ч “Тэр чинь надад байхгүй” гэж хэлдэг.
Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг.
ЭЗЭНий сайн сайхныг Амьдын газарт харна гэж би итгэсэн.
Тиймээс Бурхан чамайг үүрд сөнөөнө Тэр чамайг барьж аван Майхнаас чинь чирэн гаргаж, Амьдын газраас чамайг үндсээр нь суга татна. Села
Мэргэн ухаан олж авах нь алтнаас хамаагүй дээр. Мөн ухаарлыг олж авах нь мөнгө сонгосноос ч дээр.
Үнэнийг худалдаж ав Үрж үүнийгээ бүү арилж Мэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч бас
Мэргэн ухаан нь эрдэнэсээс ч илүү үнэтэй Хүсэл татагч бүхэнтэй ч зүйрлэшгүй билээ.
“Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дунд Хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.
Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, Амьдын газраас Тэр таслагджээ.
Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. “Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд Модыг үр жимстэй нь хамт устгаж, Амьдын газраас тасалъя” гэж тэд Миний эсрэг хуйвалдаан зохиосныг Би мэдээгүй байлаа.
Елам тэнд, хамаг олон түмэн нь булшных нь эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад, илдэнд унасан, хозлуулаагүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн.