Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 27:6 - Ариун Библи 2013

6 Өөрийн зөв шударгыг би баримталж, эс буцна. Өдрүүдийн минь нэгээхнийг ч зүрх минь үл зэмлэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм. Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй.

Onani mutuwo Koperani




Иов 27:6
16 Mawu Ofanana  

Хар, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм. Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.


Гэсэн ч зөвт нэгэн замаа хөөн явж, Гар цэвэр нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.


ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ. Шалтгаан үгүй атал түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр чин үнэнчээрээ л байна гэв.


Миний дайснууд буруутан мэт, Миний эсрэг босогч зөвт бус мэт байг.


Шударга зөвийг сахин Түүнийгээ хувцас мэт өмсөж, Шүүлт нь миний гадуур хувцас, малгай болж байсан.


Зөв шударга жингээр жинлэ, намайг Хоёргүй үнэнчийг минь Бурхан мэдэх болно.


Алхам минь зөв замаас гарч Зүрх минь миний нүдийг дагаж, Гарт минь аливаа толбо наалдсан бол


Ингээд Иов өөрийн нүдэнд зөвт байсан тул өнөөх гурван хүн түүнд хариу өчихөө больжээ.


Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елиху гэгч байв. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.


Шүүлт шийдвэрийг минь чи үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд Намайг чи буруутгах уу?


Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга. Эргэгтүн, миний шударга нь үүнд байна.


Сургамжаас зууран барь Алдаж үл болно. Түүнийг хамгаал, Тэр нь амь чинь мөн.


Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ.


Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa