Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 27:23 - Ариун Библи 2013

23 Түүнд алга ташиж, Орон байрнаас нь түүн уруу шогширно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Түүнд алга ташиж, орон байрнаас нь түүн уруу исгэрэх болно.

Onani mutuwo Koperani




Иов 27:23
15 Mawu Ofanana  

Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан шогшрох болно. Тэгээд “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно.


Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, Ертөнцөөс зайлуулагддаг ажээ.


Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд Шөнийн үзэгдэл мэтээр тэрээр замхарч алга болно.


Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.


Учир нь нүгэл дээр нь бас тэрслэл нэмэгдэв. Бидний дунд тэрээр алгаа ташин, Бурханы эсрэг үгсээ олшруулсаар байна” гэх болно гэв.


Тэд гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд Тэдний оромж нь ч тэднийг мэдэхгүй болно.


Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах. Буруутууд мөхөхөд уухай хадаах.


Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.


Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалим охин уруу шогшрон, толгойгоо сэгсэрч, “Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан гэгдсэн Өнөө хот энэ мөн үү?” гэлцэнэ.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар алга ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг жигшилт зүрхээрээ баяссан тул,


Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”


Чиний бэртэнгид ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд Чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?


Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa