20 Аймшиг түүнийг үер адил нөмөрдөг. Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
20 Аймшиг түүнийг үерийн адил нөмөрдөг. Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ.
Түгшүүрийн чимээ чихэнд нь байж, Амар амгалангийн үед ч сүйтгэгч түүн дээр ирдэг.
Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.
Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан дүрэлзсэн хилэнгээ түүнд илгээх бөгөөд Идшин дээр нь энэ нь цутгана.
Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд Шөнийн үзэгдэл мэтээр тэрээр замхарч алга болно.
Тэд салхины өмнөх сүрэл мэт эсвэл шуурганд хийсэж үгүй болдог тарианы хальс мэт болох нь хэр олон бэ?
Тэд цагаасаа өмнө авагдаж, Тэдний үндэс нь гол мөрнөөр угаагдаж устсан.
Усны мандал дээр тэд хөнгөн, Хувь газар нь хүртэл хараагдсан байдаг. Усан үзмийн талбайнууд уруу тэд дахин зүглэдэггүй.
Хормын дотор тэд үхэцгээж, Хүмүүс шөнө дунд ч сэгсрэгддэг, өнгөрөн оддог бөгөөд Хүчтэнүүд ч хүний гараар бус авагддаг.
Үхлийн хүлээс намайг хэрж, Мөхлийн урсгал намайг дайрч
Таны хүрхрээнүүдийн дуунд Оёоргүй гүн оёоргүй гүнийгээ дууддаг. Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
ЭЗЭН, нэрийг тань тэд эрж хайдаг болохын тулд Нүүрийг нь ичгүүрээр дүүргээч!
Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт болой.
Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо.
Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.
Та намайг гүн уруу, Далайн зүрхэнд хаясанд Усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх долгион, их давалгаа дээгүүр минь өнгөрсөн.