13 Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Зугтагч могойг тэрээр мутраараа цоо хатгав.
13 Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.
Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.
Тэр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж, Далайн давалгаануудыг доош гишгэчдэг.
Таныг Сүнсээ илгээхэд тэд бүтээгддэг. Та газрын төрхийг ч шинэчилдэг.
Тэр өдөр зугтагч могой Левиатан, Мурилзсан могой Левиатаныг ЭЗЭН уур хилэнгээрээ бас Их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.
Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав.