7 Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж, хүйтэнд нөмрөх юмгүй өнжинө.
7 Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж, хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.
Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүд цавчилгүй тийнхүү өнгөрөөж байсан билээ.
Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч, нүцгэний хувцсыг хуу татсан.
Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж, өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.
Тэд өөрсдийн бус талбайгаас түүж, Буруу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл хайн цуглуулдаг.
Тэд уулын бороонд норж, хоргодох газаргүй хад чулуу тэвэрдэг.
Гэр бүлийнхээ төлөө тэрээр цастайд үл айна. Гэрийнхэн нь хэдийнээ давхар хувцастай байна.
Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу?
Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.