8 Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга, хойш явавч би Түүнийг ажиглаж чаддаггүй.
8 Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга, хойш явавч би Түүнийг олж чаддаггүй.
Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй. Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.
Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?
Түүнийг хардаггүй гэж чи өгүүлж байхад Хэрэг чинь Түүний өмнө ил байгаа тул Түүнийг хүлээ!
Тэр миний хажуугаар өнгөрсөн бол Түүнийг би харахгүй байх байсан. Тэрээр цаашаа өнгөрсөн бол Түүнийг би ажиглахгүй байх байсан.
ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ? Бэрх цагт Та яагаад нуугднам бэ?
Та хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан.
Израилийн Бурхан, Аврагч минь, Үнэхээр Та Өөрийгөө нууцалдаг Бурхан юм.
Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.