15 Тиймээс Түүний оршихуйн өмнө би айдаг. Эргэцүүлэх бүрдээ би Түүнээс эмээнэ.
15 Тийм учраас би Түүний өмнө түгших байсан. Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.
Хэрэв би бурууг үйлдсэн бол, би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол Толгойгоо өндийлгөж чадахгүй. Учир нь би ичгүүрээр дүүрсэн, Зовлон зүдүүрийг минь хараач.
Надад товлогдсон зүйлсээ Тэр хэрэгжүүлдэг бөгөөд Үүнээс гадна олон зүйл Түүний санаанд буй.
Зүрхийг минь Бурхан доройтуулсан бөгөөд Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.
Түүний сэнтийд очихын тулд би, Түүнийг хаанаас олж болохыг мэддэг ч болоосой!
Учир нь Бурханаас ирдэг гай гамшиг надад аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чадахгүй байх байсан.
Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам.
Бурханыг санаад би шанална. Би тунгаан бодож Сүнс минь сульдаж байна. Села
Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.