27 Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно.
27 Чи Түүнд залбирах бөгөөд Тэрээр чамайг сонсох болно. Чи тангаргуудаа ч биелүүлэх болно.
Тэгэхэд Иехоахаз, ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарангуйлж байгааг болон Израилийн дарлагдлыг Тэр харжээ.
Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалаач!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.
Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.
Хэрэв чи зүрхээ зөв залвал, Түүн өөд гараа сунгана.
Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу? Тэрээр бүх үеийн турш Бурханыг дуудах уу?
Тэгээд Бурханд тэр залбирахад Түүнийг Бурхан хүлээн авна. Түүний нүүр уруу баяртайгаар харна, тэрээр, Тэр ч зөвт байдлыг нь дүүрэн хариулна.
Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.
Хэрэв чи цэвэр бөгөөд зөв шударга бол, Тэр гарцаагүй чиний төлөө Өөрөө босож, Чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
Би ЭЗЭНд хайртай. Учир нь миний дуу хоолойг, гуйлтыг минь Тэр сонссон билээ.
Бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа би одоо биелүүлнэ.
Бурхан, Таны төлөөх ам өчгүүд над дээр байна. Би талархлын тахилуудыг Танд өргөнө.
Бурхан, Та тангаргуудыг минь сонссон билээ. Нэрээс тань эмээгчдийн өвийг Та надад өгсөн.
Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.
Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласнаа биелүүл!
Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, Хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол,
«Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно.
Талархлын дуугаар Танд Тахил өргөнө, би. Тангараг юугаа биелүүлнэ, би. Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд
Чи ЭЗЭН Бурхандаа андгай өгсөн бол төлөхөө бүү удаашруул. ЭЗЭН Бурхан чинь үүнийг чамаас заавал шаардах бөгөөд энэ нь чамд нүгэл болно.