24 Алтыг шороонд булж, Офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас
24 алтыг шороонд булж, Офирын алтыг горхинуудын чулуудын дунд орхих аваас,
Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд эд цөм Иоктаны хөвгүүд ажээ.
Мөн Офироос алт тээн авчирсан Хирамын хөлөг онгоцнууд тэндээс их хэмжээний улаан мод, эрдэнийн чулуу авчирсан юм.
Соломон хааны жүнз хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн өргөөний бүх сав суулга шижир алтан байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байлаа.
Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-геберт сүйрсэн учир явж чадсангүй.
Тэд Офирт очоод, тэндээс дөрвөн зуун хорин талант алт авч Соломон хаанд авчирсан юм.
Харин Хурын ач, Уригийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ.
Түүнчлэн Офироос алт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнийн чулуу авч ирэв.
Хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг элбэг болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.
Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.
Хэрэв би найдвараа алтанд тавьж, шижир алтанд “Чи миний баталгаа” гэж хэлсэн бол,
Баялаг минь агуу учраас мөн гар минь ихийг хурааснаас болж би баярладаг байсан бол,
Хаадын охид Таны Хатагтай нарын дунд бий. Баруун гар талд тань Офирын алт зүүсэн хатан зогсоно.
Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон Хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.