16 Тэд цагаасаа өмнө авагдаж, Тэдний үндэс нь гол мөрнөөр угаагдаж устсан.
16 Тэд цагаасаа өмнө авагдаж, тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.
Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.
Чулуунуудыг ус элээж, Урсгалууд нь газрын шороог угаадаг. Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг.
Түүний цагаас өмнө Энэ нь биелэгдэж, Түүний мөчир ч ногоорохгүй.
Тэд өдрүүдээ элбэг дэлбэг өнгөрүүлээд Амар тайвнаар Үхэгсдийн орон уруу оддог.
Тэд салхины өмнөх сүрэл мэт эсвэл шуурганд хийсэж үгүй болдог тарианы хальс мэт болох нь хэр олон бэ?
Усны мандал дээр тэд хөнгөн, Хувь газар нь хүртэл хараагдсан байдаг. Усан үзмийн талбайнууд уруу тэд дахин зүглэдэггүй.
Сэтгэл нь залуугаараа тэд үхэж, амьдрал нь шүтээний янхан эрчүүдийн дунд шившигтэйгээр төгсдөг.
Шавар сууцанд амьдардаг, Суурь үндэс нь шороо тоосонд байдаг, Хивэн эрвээхэй адил бяцлагддаг хүмүүст Тэр яаж найдах юм!
Би хэлэхдээ “Бурхан минь ээ, Өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач. Жилүүд тань үеийн үед билээ.
Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй. Харин би Танд итгэх болно.
Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт болой.
ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах. Буруутын он жилүүд богиносох.
Хэт балмад, хэт тэнэг ч бүү бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж?
Үзэгтүн, Эзэнд эрх мэдэлт, хүчит нэгэн бий. Шуурган мөндөр, сүйрлийн хар салхи, Үерлэх усны хүчит шуурга лугаа адил Түүнийг мутраараа дэлхий уруу чулуудна.
хуучны дэлхийг хэлтрүүлэлгүйгээр, харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол,