12 Бурхан, тэнгэрийн өндөрт байгаа бус уу? Алсын оддыг хар, Тэд ямар өндөр юм бэ!
12 Бурхан тэнгэрийн өндөрт байгаа бус уу? Алсын одод уруу хар, тэд ямар өндөр юм бэ!
Бурханы гүн гүнзгийг чи олж чадах уу, Төгс Хүчит Нэгэний хязгаарыг чи олж чадах уу?
Тэнгэрээс ч өндөр тул Чи хэрхэх билээ? Үхэгсдийн орноос ч гүн учир Чи юу мэдэх вэ?
Тэнгэр өөд хараад, үз. Дээр чинь буй үүлсийг хар.
Тэнгэрс бол ЭЗЭНий тэнгэрс, Харин дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгчээ.
Бурхан маань тэнгэрт байдаг. Тэр хүссэн бүхнээ үйлддэг.
Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээс хэрхэн хөндийрөхөө ойлгодоггүй аж.
Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга.
Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.
ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?