7 Яагаад гэм буруутнууд амьдарсаар, өндөр наслан эрх мэдэл нь юунд нэмэгдэж байна вэ?
7 Яагаад хорон муу хүмүүс амьдарч, цааш үргэлжлэн, бас маш хүчирхэг болж байна вэ?
Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж, Хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
Сүйтгэгчдийн майханд амар тайван, Өөрсдийн бурхдаар Бурханыг Өдөөн хатгагчид аюулгүй байдаг.
Газар дэлхий буруутуудын гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв Тэр л биш бол Өөр хэн байх билээ?
Тэд өөхөөрөө хучигдаж, Тэд амаараа бардамнан ярьдаг.
Саглагар мод шиг өөрийгөө Сагсайлган ургуулдаг Буруу, харгис хүнийг Би харсан билээ.
Би утгагүй амьдралынхаа туршид олон юм үзэв. Зөвт нь шударга байдал дотроо үхэж байхад, буруут нь худал дотроо удаан амьдрах ажээ.
Буруутад тохиолдвол зохих явдал зөвтөд учирч, зөвтийн хүртвэл зохихыг буруут нь завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л хоосон гэж би хэлэв.
Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.
Таны мэлмий муу муухайг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Өөрсдөөс нь илүү зөвтийг Буруутууд залгиж байхад Юунд Та анир чимээгүй байна вэ?