20 Өөрийнх нь нүд ялзралаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг!
20 Түүний өөрийнх нь нүд ялзарлаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг.
Учир нь түүний саруудын тоо гүйцэхэд өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?
Хорон муу хүн гамшгийн өдөр хэлтэрч, хилэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэдгийг!
Тэрээр баян хэвтдэг боловч тиймээрээ хэзээ ч байхгүй. Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.
Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор орж Тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
Та ард түмэндээ Бэрх хэцүүг үзүүлсэн. Гуйвуулдаг дарсыг Бидэнд Та өгсөн.
Сайн хутгасан бөгөөд хөөсөрч буй дарстай аяга ЭЗЭНий мутарт байна. Тэрээр түүний дотроос цутгаж байна. Дэлхийн бүх гэм буруутнууд Шавхрууг нь шавхан уух болой.
Харин би мөнхөд тунхаглана. Иаковын Бурханд би магтан дуулна.
Өөрөө сэрэгтүн, өөрөө сэрэгтүн, Босогтун Иерусалим аа! ЭЗЭНий мутрын хилэнгийн аяганаас чи уусан, Согтуурлын аяганы шавхрууг ч уусан.
Гэвч хүн бүр хилэнцийнхээ улмаас үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно.”
Вавилон нь ЭЗЭНий гарт Бүх дэлхийг согтоох алтан аяга байв. Үндэстнүүд дарснаас нь уусан билээ. Тиймээс үндэстнүүд галзуурцгааж байна.
“Харагтун, бүх амь Минийх юм. Эцгийн амь хөвгүүний амь адилхан Минийх юм. Нүглийг үйлдэгч амь үхэх болно.
Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би амьд! Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үйлдэх болно.
Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.
тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.
Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.