Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 21:18 - Ариун Библи 2013

18 Тэд салхины өмнөх сүрэл мэт эсвэл шуурганд хийсэж үгүй болдог тарианы хальс мэт болох нь хэр олон бэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Тэд салхины өмнө сүрэл мэт, эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?

Onani mutuwo Koperani




Иов 21:18
20 Mawu Ofanana  

Та хийсэж буй навчийг цочирдуулах уу? Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?


Тэд цагаасаа өмнө авагдаж, Тэдний үндэс нь гол мөрнөөр угаагдаж устсан.


Дорнын салхи хуйлран ирж түүнийг авч оддог. Эргэлдэх салхи түүнийг байрнаас нь ховхлон авч явдаг.


Гэм буруутан нь тийм бус агаад Салхиар ялгагдан хаягдах Тарианы хальс мэт.


Тэднийг салхинд хийсэх будааны хальс мэт болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр туулгаач!


Бурхан минь ээ, хамхуул мэт, Салхинд хийсэх сүрэл адил болгооч.


Ойг шатаадаг гал мэт, Уулсыг шатаадаг дөл шиг


Агуу их сүр жавхлан тань тэрслэгчдийг дарав. Асгарах хилэнгийн тань цогонд тэд сүрэл мэт шатав.


Хуй салхи шуурчээ, буруутууд алга болох. Зөвт нь мөнхийн суурьтай байх.


Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.


Гэвч гэнэт нэгэн агшинд л Чиний үй түмэн дайсан Нарийн тоос мэт болж, Үй олон харгис хүн Хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Тэднийг дөнгөж таригдаад, дөнгөж үрслэгдээд, Иш нь газарт дөнгөж үндэслэмэгц Тэр тэдэн уруу үлээдэг бөгөөд Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг.


Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил, Үндэс нь өмхөрсөн мэт болж, Цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.


Тиймээс Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана.


Тэгэхээр тэд өглөөний манан мэт, Эрт алга болдог шүүдэр адил, Үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг Яндангийн утаа мэт байх юм.


Тэд орооцолдсон өргөс шиг, Өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд Гандаж хатсан сүрэл адил шатаагдана.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, Эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Хэрэв хэн нэгэн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa