12 Хуур, босоо ятганд тэд дуулж, лимбэний эгшигт цэнгэн баярлана.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж, лимбэний эгшигт цэнгэн баярладаг.
Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхлэв? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр, ятгын эгшгээр үдэх байсан.
Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов.
Тэд бяцхан үрсээ сүрэг мэт гадагш гаргана, Тэдний үр хүүхдүүд нь үсрэн цовхчино.
Тэд өдрүүдээ элбэг дэлбэг өнгөрүүлээд Амар тайвнаар Үхэгсдийн орон уруу оддог.
Хэнгэрэг дэлдэн бүжиг бүжиглэн Түүнийг магтагтун! Чавхдаст хөгжим, лимбээр Түүнийг магтагтун!
Харин харагтун, зугаа цэнгэл, баяр хөөр болж, Үхэр нядалж, хонь алж, Мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээж байна.
Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Мутрынх нь ажлыг ч тунгааж эс бодно.